Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд говь, тал хээрийн нутаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх хуваарь

Түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх ажил энэ долоо хоногт Дархан-Уул аймгаас эхэллээ. Харин нийслэлийн хувьд “Буянт-Ухаа 2" хорооллын 350 орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал ТОСК дээр хүлээн авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Ипотекийн зээлийн хүүг нийтэд нь үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авна

Засгийн газар энэ сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Ипотекийн таван хувийн зээлийн журмыг баталсан. Үүний дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэд болон тус бүс нутагт найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн гэрээг таван хувьд шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Цаашлаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, бондоос олох мөнгө нэмэгдвэл ипотекийн зээлийн хүүг нийтэд нь үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллана гэдгийг мөн Засгийн газраас мэдэгдээд байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлийг төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Цаашид Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн орлого болох юм. Одоогоор 77 мянган иргэн найман хувийн хүүтэй зээл авсан бөгөөд тэд сар бүр 100 орчим тэрбум төгрөгийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрт төлдөг аж.

Энэ нь жилдээ 1.4-1.6 их наяд төгрөгт хүрдэг. Энэ төлбөрийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн, таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Энэ нь тусгай сан хэлбэрээр ажиллах бөгөөд цаашид зөвхөн ипотекийн зээл бус бусад томоохон, төсөл хөтөлбөрийг ч санхүүжүүлэх юм байна. Урьдчилсан тооцоогоор дээрх байршлуудад найман хувийн зээлээр орон сууц худалдан авсан 18 мянга орчим өрх таван хувьд шилжинэ гэсэн тооцоо гарчээ.


В.Байгаль: Улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн
бөөгнөрөл үүссэн байгаа

Улаанбурхан өвчний дэгдэлт их байна. Бид ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгальтай энэ өвчин юунаас үүдэлтэйгээр ихэсч буй, хэрхэн урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын талаар ярилцлаа. Энэ ярилцлагыг бүрэн эхээр ньЭНДЭЭСуншина уу.


Ноход хүн рүү дайрсан тохиолдол ихэсчээ

Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-гийн "Дундад Ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсэн бөгөөд хохирогч Б, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа харамсалтай мэдээ байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг мэдээ ирүүлээд байна. Сэрэмжлүүлгийн ЭНДЭЭС уншаарай.


Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас
сэрэмжлүүлж байна

Цаг агаар дулаарч, гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулъя. Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч, салхи шуурга дэгдэн, гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, шүдэнзийг ил хаяхгүй, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлахыг сэрэмжлүүлж байна.


Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд говь, тал хээрийн нутаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Хуваалцах