Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Дөрөвдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Цахилгааны тарифт тоолуур зуны цагийн хуваарьт шилжинэ

Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Ирэх сарын 1-нээс загас агнахыг хориглоно

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Энэ хугацаа загасны үржлийн үе байдаг байна. Тиймээс үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу загас агнахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Улаанбаатар-Бугат хооронд авто болон төмөр зам тавина

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, НЗДТГ, Хөрөнгө оруулалтын газар, Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ӨМӨЗО-ны Бугат хотод “Монголын өдрүүд-2016” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, Монголд үйлдвэрлэсэн 1000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн сонирхуулсан юм. Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримталж байгаа гол бодлогын нэг нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хангахаас гадна экспортод гаргах. Тиймээс гурван сая хүн амтай Бугат хотод Монголын бүтээгдэхүүн танигдсанаар зах зээл нь хоёр дахин өргөжих боломж бүрдэж буй. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Рэнчинлхүмбэ сумын дөрвөн эвэртэй хуц

Олон нийтийн цахим хуудас энэ долоо хоногт дөрвөн эвэртэй хонины тухай сонирхолтой мэдээллийг уншигчиддаа хүргэсэн. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын III багийн малчин Ц.Даваахүүгийнд дөрвөн эвэртэй хуц байсан бөгөөд түүний үр төл болох дөрвөн эвэртэй хонь энэ нутагт байдаг аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.


Бүртгэлгүй, хаяг шошгогүй эм худалдан авахгүй байхыг зөвлөж байна

Чанартай эм, бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх нөхцөлийг хангах зорилгоор МХЕГ, Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлэгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Дөрөвдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах