Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчиллаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ долоо хоногт манай улсад айлчиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзсан. Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа. Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр дурдсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзсан юм. Сүүлийн хоёр жилийн туршид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарсан гэж бид үзэж байна. Хоёр улсын харилцааг тал бүрээр дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд хоёр тал Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна гэлээ. Мөн хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлж нягт хамтран ажилласнаар хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж бий болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Айлчлал хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээгээр үргэлжилсэн. Талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ

Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл авто машины дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ. Уншигч та мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
“Тариаланчдын Улсын зөвлөгөөн-2016” Дархан хотод боллоо

“Тариаланчдын Улсын зөвлөгөөн-2016” Дархан хотод болсон. Зөвлөгөөнийг “Монголын мэдээ” суваг болон MNB.MN сайт шууд дамжууллаа. Мөн Монголын радио мэдээллийн хөтөлбөртөө энэ талаарх мэдээг шуурхай мэдээлэв. “Тариаланчдын Улсын зөвлөгөөн-2016”-г бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.
Малчид хүсвэл хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй байж болно

Энэ долоо хоногт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төсөлд өөрчлөгдсөн чухал заалтуудын нэг нь хэрэв малчид хүсвэл хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй байж болох тухай заалт байв.
Хуулийн төсөлд 6 настай хүүхдээ сургуульд оруулах малчин эцэг, эхийн хүсэлтийг сургуулийн зөвлөл хэлэлцэж шийднэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, малчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулах боломжгүй гэвэл тухайн сум, аймгийнхаа сургуулийн зөвлөлд хүсэлт тавьж улмаар сургуулийн зөвлөл нь зөвшөөрвөл хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй байж болох юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос 1072 хувьцаатай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ

Санхүүгийн зохицуулах хорооноос 1072 хувьцаатай холбоотойгоор мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 20-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















