Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Уншигч танд улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.


"Монголын мэдээ" суваг ДДэш ТВ-ийн 7, Скаймедиа-гийн 11, Юнивишний 13 дугаар суваг дээр гарч байна

Олон нийтийн мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засаг, спорт, улс төрийн сэдвээр дагнасан “Монголын мэдээ” суваг нь энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн ДДэш ТВ-ийн 7, Sky Media-гийн 11, Юнивишний 13 дугаар суваг дээр гарч эхэллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Сонгох, сонгогдох эрх

Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй. Уншигч та бүхэнд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн “Сонгох, сонгогдох эрх”-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭСуншина уу.


Наадмаар Хүй долоон худагт30 цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ. Мөн уг автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьсан байна. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдийнхтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах аж.

Хүй долоон худагт 6000 гаруй авто машины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллана.


Дүнжингарав, Драгон, Мишээлтөвөөр үйлчлүүлж, гадаад паспорт авч болно

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Энэ үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх олон давуу талтай юм. Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭСуншаарай.


Дуу цахилгаантай бороо орно

Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах