Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлтийг орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоолоо.

Түүнчлэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой болов. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Элэгний С вирусыг устгах “Хэпсинат” эмийг худалдаалж эхэллээ

С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар худалдаалж эхэллээ. Энэ талаар “Омбол” компани болон Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс мэдээлэл хийв. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй гэж тайлбарлалаа. Уг эмийг хамгийн чанартай, боломжит хувилбар гэж судалсны дүнд Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж буй юм. Тус эмийг “Харвони” эмийг худалдаалж буй нэр бүхий эмийн сангуудаар борлуулах юм байна. Мөн "Найман шарга" төвийн дэргэдэх “Капитал төв”-д байрлах Элэгний төвөөр худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭСуншаарай.


Чихрийн шижин өвчнийг эмчлэх “ЧИ Ю” гутлын аргыг Монголд туршжээ

Чихрийн шижин өвчнийг гутлаар эмчлэх шинэ арга, эмчилгээ нэвтэрч байна. Энэ нь 20-иод жилийн өмнөөс БНХАУ-д хэрэглэж байгаа эмчилгээний нэг арга бөгөөд Монголд туршиж, гарсан үр дүнг нь энэ долоо хоногт олон нийтэд танилцууллаа.

Богино хугацаанд чихрийн шижинтэй үр дүнтэй тэмцэж өндөр үр дүн үзүүлсэн эмчилгээний шинэ арга бол соронзтой гутал юм. Эргүүлж тойруулаад харахад энгийн нэг гутал ч хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж улмаар даралт ихсэх, хараа, сонсгол муудах, бөөрний дутагдалд орох зэрэг чихрийн шижин өвчний улмаас гардаг хүндрэлүүдийг арилгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Улсын төв нэгдүгээр эмнэлэг өөрийн хяналтад байдаг 68 өвчтөнд энэхүү аргыг туршсан байна. Үр дүнд нь 14 хүн эдгэрч, үлдсэн 54 өвчтөний цусан дахь сахарын хэмжээ 50 орчим хувиар буурчээ. Мэдээллийн дэлгэрэнгүйгЭНДЭЭС уншаарай.


Монгол, Хятадын хилийн боомт гурав хоног ажиллахгүй

БНХАУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомт түр хугацаагаар амрахаар болсон байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй.
Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.


Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Хуваалцах