Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор
Мэдээллийн алба

Өнгөрч байгаа 7 хоногт улс орны амьдралд болж өнгөрсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын чуулган түр завсарлалаа

УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ.
Ирэх онд 78 мянган ахмадад “Насны хишиг” тэтгэмжийг олгоно

УИХ-ын дарга М.Энхболд өнөгрсөн мягмар гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар Төв аймагт ажиллан, иргэдтэй уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд анхдугаар болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны талаар танилцуулж, энэ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өглөө.
Үргэжлүүлэн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувь байсан бол энэ оны эцсээр ердөө 0.1-0.6 хувьтай гарах магадлалтай байгаа талаар дуулгаад олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар анхаарал хандуулж ажиллах талаар сануулж байгааг хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцлоо.
Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал,
-Монгол Улсын “Энержи ресурс” ХХК Япон Улсын Сумитомо компанитай “Нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцол”-ын санамж бичигт,
-Монгол Улсын “Цагаан чулуут” консорциум Япон Улсын “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах санамж бичигт,
-Монгол Улсын “Драй милк” ХХК Япон улсын “Пирсай” компанитай “Онцгой эрхтэй түгээлтийн гэрээ”-нд тус тус гарын үсэг зурав.
Үүний дараа Ерөнхий сайд Японы “Никкэй” сонинд ярилцлага өгч, Япон, Монголын найрамдлын нйигэмлэгүүдийн удирдлагатай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв. Тус мэдэгдлийн талаар ЭНДЭЭС үзнэ үү...
Аравдугаар сарын 19-нд зах, худалдааны төвүүд амарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...
ӨНӨӨДӨР автомашины дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Автомашины улсын дугаарын төгсгөлийн орноос шалтгаалан зуны болоод өвлийн бүсчлэлд шилжүүлдэг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд автомашины дугаарын өвлийн бүсчлэл өнөөдрөөс буюу энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Энэхүү өвлийн хуваарьт шилжсэнээр хязгаарлалтын бүс зуныхаас багасч, хумигдах юм. Мөн дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ.
Баруун болон төвийн зарим нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ уу...


















