Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 7-ноос зарим газраар бага зэргийн цас орно -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 7-8-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 8, 9-нд бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 8, 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 8, 10-нд бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9, 10-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 8, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна. 5, 8, 10-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 8-нд нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүнэс. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.


















