Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Долоо хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, долоо хоногийн эцсээр нутгийн баруун хэсгээр цас орж, салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-18-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 13-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13, 15-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 13, 15-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, халх голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна. 14-15-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 13, 18-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Хуваалцах