Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөндөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Хуваалцах