Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Салхи 16, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 16-нд зарим газраар, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 19, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 16, 17, 21-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, цас орно. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 17, 19-22-нд сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17, 20-22-нд сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар:Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 17-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах