Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- 23-нд говь талын нутгаар салхи шуургатай, 25-наас ихэнх нутгаар далаарна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 24-нөөс дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 25-наас дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 23-25-нд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 26-наас дулаарна.


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 27, 28-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 25-наас дулаарч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Хуваалцах