Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 06-наас тавдугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 06-наас тавдугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7, 10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөндөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 11-нээс сэрүүснэ.


















