Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 29, 30-нд зарим газраар, 26, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 30-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 27, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


















