Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 1-нээс долоодугаар сарын 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 1-нээс долоодугаар сарын 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Долоодугаар сарын 3-нд нутгийн баруун, 4-нд нутгийн төв, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 2, 7-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 2, 7-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 4, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах