Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө
Мэдээллийн алба

2020 оны 10 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- 10-наас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ -
Хур тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: 6, 9-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байх төлөвтэй.


















