Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх,
Мэдээллийн алба

2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Хугацааны эхээр ихэнх нутгаар цас орно -
Хур тунадас: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 3-наас 4-нд шилжих шөнө Алтайн салбар уулсаар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байх төлөвтэй. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.


















