Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Хур тунадас: 9, 10, 13-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд Хэнтэй уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Мэдээллийн алба

2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна -
Хур тунадас: 9, 10, 13-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 9, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с байна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байх төлөвтэй. 14, 15-нд нутгийн зүүн хасагт бага зэрэг сэрүүснэ.


















