Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн жавартай байна. 26-наас хүйтний эрч нэмж чангарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2020 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн жавартай байна. 26-наас хүйтний эрч нэмж чангарна.

Хур тунадас: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд 7-12 м/с, 22, 26, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Хуваалцах