Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

2021 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сары 31-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25,26-нд зарим газраар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















