Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: 6,7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шурна.10-нд тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















