Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, жавартай хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2022 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, жавартай хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд зарим газраар, 14-нд Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зарим газраар, 11-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Хуваалцах