Энэ жил 1.4 сая сурах бичиг хэвлэнэ
2016-2017 оны хичээлийн жилд I-V ангийн 35, VI –IX ангийн 43, нийт 78 нэрийн 1.4 сая сурах бичгийг хэвлэн нийлүүлэх юм байна.
Мэдээллийн алба

2016-2017 оны хичээлийн жилд I-V ангийн 35, VI –IX ангийн 43, нийт 78 нэрийн 1.4 сая сурах бичгийг хэвлэн нийлүүлэх юм байна. Одоогийн байдлаар I-VII ангийн сурах бичгийг сургуулиудад 100 хувь тараагаад байгаа бол дунд ангийнх 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд X-XII ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох болсонтой холбоотойгоор бизнес судлалын сурах бичгийг шинээр зохион, хэвлэхээр болжээ.


















