Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил 128 айл байртай болно

Эхний ээлжийн 128 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж гүйцэтгэгч компани Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил 128 айл байртай болно
Энэ жил 128 айл байртай болно. Зураг: МҮОНРТ

Аймгийн төв бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд аймагт бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Ерөнхий сайд өнгөрсөн жилийн Төв аймагт ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцож, барилгын ажлаа яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн.

Тэгвэл өнгөрсөн жил суурийг нь цутгаж, энэ сарын 1-нээс ажил эхэлсэн байна. Барилга угсралтын ажил 45 хувьтай явна.

Эхний ээлжийн 128 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж гүйцэтгэгч компани Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

Хуваалцах