Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил 129 төсөл, тендер зарлагдана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар тендерийг шилэн хэлбэрээр, нийтэд ил хэлбэрээр зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил 129 төсөл, тендер зарлагдана
Энэ жил 129 төсөл, тендер зарлагдана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газар тендерийг шилэн хэлбэрээр, нийтэд ил хэлбэрээр зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа.

Өнгөрсөн жил худалдан авах ажиллагааны газрын цахим системд 487 аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлж, давхардсан тоогоор 724 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр тендер шалгаруулалтад оролцсон гэсэн дүн мэдээ нэгтгэгдсэн байна.

Харин энэ жилийн тухайд 129 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулахаар болжээ. Үүнээс бараа 28, ажлын 92, зөвлөх есөн төсөл, арга хэмжээ байх бөгөөд нийт төсөвт өртөг нь 521 тэрбум 761 сая 200 мянган төгрөг болж байгаа аж.

Харин үүнээс 2014 онд санхүүжүүлэхээр 256 тэрбум 580 сая 180 мянган төгрөгийг төсөвт суулгажээ.

Түлхүүр үг:Энэ жил 129 төсөлтендер зарлагдана
Хуваалцах