Энэ жил 15.5 сая төл хүлээн авна
Малын зүй бусын хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзлэж байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байна.
Мэдээллийн алба

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр энэ оны эхэнд 19,4 сая хээлтэгч мал тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо байна.
Одоогийн байдлаар 21 аймагт 8475.5 мянган эх мал төллөж, 8450.5 мянган төл мал бойжиж байна. Үүнээс 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4371.4 мянган хурга, 3820.0 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,7 хувьтай байна.
Малын зүй бусын хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзлэж байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байна.
Малын зүй бусын хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байна.


















