Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Энэ жил 68 тэрбум төгрөгөөр 12 уулзвар шинэчилнэ

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр “Гудамж” төслийн холбогдох албаныхан оролцож мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил 68 тэрбум төгрөгөөр 12 уулзвар шинэчилнэ
Энэ жил 68 тэрбум төгрөгөөр 12 уулзвар шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр “Гудамж” төслийн холбогдох албаныхан оролцож мэдээлэл хийлээ.

“Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн онд нийтдээ 50 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий 18 уулзвар, Чингисийн өргөн чөлөө болон Хүй долоон худгийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Төслийн хүрээнд нэг уулзварыг хийхэд дунджаар 1-1.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нэг уулзварын нийгэм, эдийн засаг болоод байгаль орчны хүчин зүйлийг тооцвол 1-1.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилд хийсэн нийт 18 уулзварт 30.5 тэрбум төгрөг зарцуулж 19.3 тэрбум төгрөг хэмнэжээ.

Харин энэ онд “Гудамж” төслийн хүрээнд нийт 12 уулзварын шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөжээ. Тус 12 уулзварын ажилд нийт 68 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна энэ онд аймгуудад мөн “Гудамж” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 41 тэрбумын хөрөнгө оруулалт хийх тус ажил одоогоор сонгон шалгаруулалтын үедээ явж байгаа аж.

Үүнээс гадна уулзалтын үеэр Туулын гол дээгүүр баригдах нийт 25 км хурдны замын ажлын талаар мэдээллээ.

Хурдны замын ажлын хувьд Хятадын Засгийн газраас санал болгосон нийт дөрвөн компани байгаа бөгөөд энэ сарын 16-нд тус компаниудаас ирсэн ажил гүйцэтгэх саналуудтай танилцаж ажлаа эхлүүлэх ажээ. Түүнчлэн Туулын хурдны замд Хятадын Засгийн газраас 193 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Хуваалцах