Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ жил ЕБС-д 504 мянга 233 сурагч суралцана

2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191 мянга 805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156 мянга 648, хувилбарт сургалтад 31 мянга 924 хүүхэд тус тус суралцана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил ЕБС-д 504 мянга 233 сурагч суралцана
Энэ жил ЕБС-д 504 мянга 233 сурагч суралцана. Зураг: МҮОНРТ

2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191 мянга 805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156 мянга 648, хувилбарт сургалтад 31 мянга 924 хүүхэд тус тус суралцана.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 160 мянга 201 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25 мянга 438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцана. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өнгөрсөн онд 77.6 хувьтай байсан бол энэ хичээлийн жилийн эхний байдлаар 78.6 хувьд хүрэх аж. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10 мянга 836 хүүхдээр нэмэгдэх юм. Ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын сурагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдэх юм байна.

ЕБС-ийн нэгдүгээр ангид өнгөрсөн онд 48 мянга 092 хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 54 мянга 641 сурагч шинээр элсэн суралцана. Нэгдүгээр ангийн элсэлт 99,6 хувь буюу хүүхэд бүрийг нэгдүгээр ангид элсүүлэх юм.

Түлхүүр үг:бага сургууль
Хуваалцах