Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ жил түүхэн дэх хамгийн дулаан 9 дүгээр сар боллоо

Өнгөрсөн 9-р сар, энэ талын ажиглалт явуулсан бүх түүхэн дэх хамгийн халуун сар болсныг АНУ-ын далай, агаар мандал судлалын Үндэсний газраас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил түүхэн дэх хамгийн дулаан 9 дүгээр сар боллоо
Энэ жил түүхэн дэх хамгийн дулаан 9 дүгээр сар боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 9-р сар, энэ талын ажиглалт явуулсан бүх түүхэн дэх хамгийн халуун сар болсныг АНУ-ын далай, агаар мандал судлалын Үндэсний газраас мэдээллээ. Өнгөрсөн сард манай гаригийн агаарын дундаж температур цельсийн 15,9 градус байжээ. 9-р сарын температурын дээд амжилт ердөө өнгөрсөн онд эвдэгдсэн байсныг сая ийнхүү дахин шинэчилжээ.

Энэ оны эхний есөн сараас 7 нь хэдийнээ дундаж температурын дээд үзүүлэлтээс даваад байгаагаас цаг уурчид, энэ жилийг сүүлийн 135 жил тасралтгүй явуулсан цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй гэж таамаглаж байна. Сүүлийн үеийн энэ чиг хандлага хүмүүсийн буруутай үйлдэл болон Номхон далайн Экваторын бүс орчим дах усны гадаргуугийн температурын хэлбэлзэл буюу “Эль-Ниньо” агаарын урсгалаас шалтгаалсан гэж эрдэмтэд үздэг.

Зөвхөн өнгөрсөн оны эхний 10 сард гэхэд агаарын дундаж температур, 1961-1991 оныг хүртлэх олон жилийн дунджаас цельсийн 0,57 градусаар нэмэгдсэн байдаг байна. Энд сануулахад, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд хөрөнгө хуваарилах асуудлыг шийдэхээр дэлхийн удирдагчид ирэх 12-р сард Парист дээд хэмжээний уулзалт хийнэ.

Хуваалцах