Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ жилийн баяр наадмаар Улсын заан цолын болзол хангасан бөхчүүд

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жилийн баяр наадмаар Улсын заан цолын болзол хангасан бөхчүүд
Энэ жилийн баяр наадмаар Улсын заан цолын болзол хангасан бөхчүүд. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Г.Бадрахаар долоо давлаа.

Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик Улсын заан Д.Анараар,

Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор,

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Улсын харцага Н.Золбоогоор,

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Улсын начин О.Мөнх-Эрдэнээр,

Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Б.Зоригтбаатараар тус тус долоо давж, Улсын заан цолын болзол хангалаа.

Хуваалцах