Энэ хавар 360.0 мянган га-д улаан буудай тариална
Өнөөдөр тариаланчид өдрийн сайныг сонгож хаврын тариалалтаа эхлүүллээ.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнөөдөр билгийн тооллоор хулгана жилийн хаврын адаг сарын шинийн 17, хулгана өдөр. Энэ өдөр үр тариа суулгах, мод бут тарьж тариалангийн үйлийг эхлүүлбэл арвижин дэлгэрэх сайн үр дагавартай хэмээн Монгол зурхайд буусан байна. Газар тариалангийн салбар байгаль цаг уураас ихээхэн хамааралтай байдаг. Өнөөдөр тариаланчид өдрийн сайныг сонгож хаврын тариалалтаа эхлүүллээ. /2020.05.09/


















