Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Энэ хавраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно

Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох бүрэн боломжтой гэж албаныхан мэдээлсэн.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ хавраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно
Энэ хавраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно. Зураг: МҮОНРТ

Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох бүрэн боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Ипотекийн зээлд хамрагдсан 77 мянга орчим айл өрхийн зээлийн хэмжээг 5 хувь болгохоор судлаж байгаа. Ирэх хавраас энэ асуудлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно гэж албаны хүн онцоллоо.

Шинээр зээл хүсэж байгаа болон орон сууцанд орохоор хөөцөлдөж байгаа иргэдийн зээл 5 хувиар бодогдоно гэсэн сайн мэдээг мөн дуулгаж байна.

2012 оноос өмнө зарим айл өрх жилийн 18-19.2 хувийн хүүтэйгээр орон сууцанд ордог байсан бол өнөөдөр жилийн найман хувийн хүүг төлж байгаа. Харин энэ хавраас зээлийн хүү таван хувь болж буурах бодит боломж бүрдээд байна.

Хуваалцах