Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ хичээлийн жилд 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана

Энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ хичээлийн жилд  381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана
Энэ хичээлийн жилд 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. Зураг: МҮОНРТ

Энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдлээ. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарснаар:

- Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэв.

- Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст сургууль, цэцэрлэгийн хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана.

- Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 381.000 сурагч сургууль дээрээ үдийн хоол иднэ гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Хуваалцах