Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ хичээлийн жилд 64364 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

2015-2016 оны хичээлийн жилд Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж I болон III дугаар курсээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ хичээлийн жилд  64364 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Энэ хичээлийн жилд 64364 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Зураг: МҮОНРТ

2015-2016 оны хичээлийн жилд Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж I болон III дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.

Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцана. БСШУЯ-ны энэ жилийн мэдээгээр энэ цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь л хүлээн авах хүчин чадал байгаа аж. Тодруулбал, 1225 цэцэрлэгт 218100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11400-аар нэмэгдэж байна. Улсын хэмжээнд цэцэрлэгт 6900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана.

Харин Нийслэлд 2012-2014 онд 29032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.

Сурах бичгийн тухайд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-IV ангид 33, VI-IX ангид 63, X-XII ангид 39 нэрийн нийт 135 сурах бичгийг хэрэглэхээр болсон. Нийтдээ 1.2 сая сурах бичиг хэвлэгдэж, улс даяар хүргэгдээд байна.

Бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол ахлах, дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа юм.

Хуваалцах