Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ намар улсын хэмжээнд 46 цэцэрлэг, 12 сургууль ашиглалтад орно

Улсын төсвийн хөрөнгөөр 40 барилга, орон нутгийн төсвөөр гурав, концессийн гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг гээд нийтдээ 46 цэцэрлэг, 12 сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ намар улсын хэмжээнд 46 цэцэрлэг, 12 сургууль ашиглалтад орно
Энэ намар улсын хэмжээнд 46 цэцэрлэг, 12 сургууль ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгөөр 40 барилга, орон нутгийн төсвөөр гурав, концессийн гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг гээд нийтдээ 46 цэцэрлэг, 12 сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

Эдгээр цэцэрлэгээс хотын 6 дүүргийн огт цэцэрлэггүй 20 хороог шинээр цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байгаа юм байна. Салбарын яамны мэдээлж байгаагаар есдүгээр сарын 1 гэхэд 5-6 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн барилгын ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авах юм байна.

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан, Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусч шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Мөн 11-р сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Энэ талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга н.Гантулга ярилаа.

Хуваалцах