Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна

Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн.

Төсөл, арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.

2025 онд 8080 хүүхдийн суудал бүхий 12 сургууль, 3930 ортой 24 цэцэрлэг, 3080 хүүхэд суралцах боломжтой 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнээс долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга болон нэг спорт заалыг ашиглалтад оруулаад байна. Үргэлжлүүлэн энэ ондоо багтаан таван сургууль, таван цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон нэг спорт заалыг ашиглалтад оруулах юм.

Хуваалцах