Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан.

Тиймээс хотын дарга Геодези, усны барилга байгууламжийн газарт үүрэг болгосны дагуу 2024 онд нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарч дуусаад байна.

Мөн одоогийн байдлаар үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан.

Үерийн далан нурж эвдэрсэн 9 газрыг засварлаж байна. Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.

Түүнчлэн 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ.

Одоо байгаа үерийн далангуудын 46 байршилд 67.2 мянган тонн лаг хагшаас цэвэрлэж, цаашдаа нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Хуваалцах