Энэ онд 191 сургууль, цэцэрлэг ашиглалтад орох төлөвтэй байна
Тухайлбал, 137 цэцэрлэг, 57 сургуулийн барилгыг ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэ онд улсын хэмжээнд нийт 191 сургууль, цэцэрлэг ашиглалтад орох төлөвтэй байна. Тухайлбал, 137 цэцэрлэг, 57 сургуулийн барилгыг ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Эдгээрээс зарим нь өнгөрсөн жил барилгын ажлаа эхлүүлсэн гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга н.Нансалмаа хэллээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барьж эхэлсэн байна. Эдгээр барилгыг 2019 онд багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.


















