Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 21 эх эндсэн байна

Түүнчлэн энэ жил зургаан эх гэртээ нас барсан, нэг эх зочид буудалд нас барсан гэх зэрэг нийгмээс шалтгаалсан эхийн эндэгдэл зонхилон тохиолдсон ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 21 эх эндсэн байна
Энэ онд 21 эх эндсэн байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан. Салбарын яамнаас мөн өнгөрсөн онд манай улсад эх, нярайн эндэгдэл, нас баралтыг бууруулж чадсан гэж дүгнэсэн. Үндэсний түвшинд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч зарим бүс нутаг, аймгуудад эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байгаа талаар мөн хэлж байгаа. Тухайлбал, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг асуудлууд нөлөөлж байна гэж үздэг.

Зөвхөн аймаг, сумд гэлтгүй нийслэл хотод ч мөн эхийн эндэгдэл цөөнгүй гарсаар байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ жил нийслэл хотод 21 эх эндсэн байна. Энэ нь аймаг, улсын дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ жил зургаан эх гэртээ нас барсан, нэг эх зочид буудалд нас барсан гэх зэрэг нийгмээс шалтгаалсан эхийн эндэгдэл зонхилон тохиолдсон ажээ.

Хуваалцах