Энэ онд 29 мянган га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны тавдугаар сарын 1-нээс 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 446004 иргэн 47840.58 га газрыг өмчилж авчээ.
Мэдээллийн алба

Энэ онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39. 26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлнэ. Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 29820.97 га газрын 4.5 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 93 хувийг шинээр өмчлүүлэх газар, 2.5 хувийг улсын чанартай авто зам дагуух газар эзэлж байгаа бол аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 6.5 хувийг үр тариа, 55.1 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалттай, 38.2 хувийг газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалттай газар тус тус эзэлж байна.