Энэ онд 3000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 12.636 гэр бүл гэрлэлтээ батлуулжээ.
Мэдээллийн алба

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 12.636 гэр бүл гэрлэлтээ батлуулжээ. Эдгээрийн 10.947 нь анхны гэрлэлт байгаа бол 1689 нь дахин гэрлэлт байна.
Үүнээс гадна энэ онд нийт 3107 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Тодруулбал, 1038 гэр бүл ямар нэг маргаангүйгээр буюу захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Харин 2069 гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байх юм.
Дашрамд өгүүлэхэд, оны эхний есөн сард манай улсад 56.998 иргэн шинээр мэндэлсний 29 мянга нь эрэгтэй, 27 мянга нь эмэгтэй байсан байна. Харин улсын хэмжээнд нийт 14 мянган иргэн нас баржээ.


















