Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно

Манай улс энэ оны нэгдүгээр улиралд нийт 3.6 сая тонн нүүрс экспортолсон гэж Уул уурхайн яамнаас мэдээлсэн юм. Мөн энэ онд нийт 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагаас 11.6 хувийг нь нэгдүгээр улиралд экспортлоод байна. Нүүрсний экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гарч байгаа юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно
Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно. Зураг: МҮОНРТ

Манай улс энэ оны нэгдүгээр улиралд нийт 3.6 сая тонн нүүрс экспортолсон гэж Уул уурхайн яамнаас мэдээлсэн юм.

Мөн энэ онд нийт 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагаас 11.6 хувийг нь нэгдүгээр улиралд экспортлоод байна.

Нүүрсний экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гарч байгаа юм.

Үүнээс Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 30-ны байдлаар 2.77 сая тонн нүүрс экспортолжээ.

Тус боомтоор нүүрс экспортлох гэрээтэй хэд хэдэн компани байгаа хэдий ч одоогийн байдлаар Тавантолгойн баруун, зүүн цанхиас болон Ухаа худагаас гурван компани нүүрсээ тээвэрлэн гаргаж байгаа гэж “Гашуунсухайт” боомтын Гаалийн газрын орлогч дарга Ж.Мөнхтөр мэдээллээ.

Хуваалцах