Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 384 гаалийн улсын байцаагчийг сольжээ

Гаалийн Ерөнхий газраас гаалийн байгууллага хяналт шалгалтын улсын байцаагч нарыг нэг гаалийн газар хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 384 гаалийн улсын байцаагчийг сольжээ
Энэ онд 384 гаалийн улсын байцаагчийг сольжээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн Ерөнхий газраас гаалийн байгууллага хяналт шалгалтын улсын байцаагч нарыг нэг гаалийн газар хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулж байгаа ажээ.

Үүний дагуу өнгөрсөн онд 384 гаалийн улсын байцаагчийг сэлгэсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулж байгаа аж. Энэ нь Төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагчийн 74 хувь болж байгаа юм байна. Мөн улсын төсвийн 25-30 орчим хувь гаалийн орлогоос бүрддэг байна.

Түүнчлэн өнгөрсөн онд гаалийн улсын байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 47 шинэ гаалийн улсын байцаагч шалгаруулж Замын-Үүдийн гаалийн газарт томилон ажиллуулжээ. Ингэснээр ажлын цаг ашиглалт, үйлчилгээний чанар дээшилсэн, төсвийн орлого нэмэгдсэн, хуучин арга барил, зарим тогтсон хэвшил өөрчлөгдсөн зэрэг үр дүн гарсан байна.

Хуваалцах