Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 5581 хоригдол ажиллаж 1117,8 сая төгрөгийн цалин бодогджээ

ШШГЕГ-аас Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хоригдогчийг нийгэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэдний хийсэн хөдөлмөрийг хуулийн дагуу үнэлж цалин хөлс олгох, бусдад учруулсан гэм хохирлын төлбөрийг нь цалингаас нь барагдуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 5581 хоригдол  ажиллаж 1117,8 сая төгрөгийн цалин бодогджээ
Энэ онд 5581 хоригдол ажиллаж 1117,8 сая төгрөгийн цалин бодогджээ. Зураг: МҮОНРТ

ШШГЕГ-аас Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хоригдогчийг нийгэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэдний хийсэн хөдөлмөрийг хуулийн дагуу үнэлж цалин хөлс олгох, бусдад учруулсан гэм хохирлын төлбөрийг нь цалингаас нь барагдуулан ажиллаж байна. Хоригдлууд барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хувь хүн албан байгууллагуудтай гэрээгээр ажиллуулах, хорих ангийн үйлдвэрийн бүсэд мод модон материал, чулуун эдлэл, газар тариалан, мал аж ахуй, үйлчилгээнд ажиллаж байна. 2013 онд нийт 5581 хоригдогч ажлын байраар хангагдан 1117,8 сая төгрөгийн цалин бодогдож, шүүхийн төлбөртэй 335 хоригдогчийн цалингаас 156,4 сая төгрөг суутган шилжүүлжээ. Цаашид хоригдогчдын гараараа урласан сийлбэр, хайчилбар, уран зураг, уран дархан, төрөл бүрийн гутал, арьсан эдлэлийн бүтээлийг борлуулах, олон нийтэд сурталчлах зорилгоор online үзэсгэлэн худалдааны сайт бий болгохоор ажиллаж байна.

Хуваалцах