Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 6357 га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418.671 иргэн 44659.73 га газрыг өмчилж авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 6357 га газрыг иргэдэд өмчлүүлнэ
Энэ онд 6357 га газрыг иргэдэд өмчлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418.671 иргэн 44659.73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар энэ онд улсын хэмжээнд нийт 6357.39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520.88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцээд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлан, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт үүрэг болгожээ.

Хуваалцах