Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 90 гаруй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өнөөг хүртэл тулгарч байгаа бэрхшээл бол сургууль, анги танхимын хүрэлцээний асуудал.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 90 гаруй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина
Энэ онд 90 гаруй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өнөөг хүртэл тулгарч байгаа бэрхшээл бол сургууль, анги танхимын хүрэлцээний асуудал. Нэг ширээнд дөрөв, таваараа чихцэлдэн сууж байхад зарим сургуулийн сурагчид анги танхимдаа багтахгүй өдрийн гурван ээлжээр хичээллэдэг жишээ олон.

Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас энэ бэрхшээлийг арилгахад анхаарч томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлэсэн. Тухайлбал, өнгөрөгч онд найман сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьжээ. Энэ онд мөн наймыг барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 90 гаруй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина гэж албаны хүн хэллээ.

Хуваалцах