Энэ онд багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхийг үүрэгдлээ
Тодруулбал, 2014 оны долоодугаар сард УИХ-ын чуулганаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Мэдээллийн алба

Өнгөрөгч 2014 оноос иргэд гар утасны дугаартайгаа оператор компаниа сольдог байх эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал, 2014 оны долоодугаар сард УИХ-ын чуулганаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Одоогоор хууль хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг үүрэн телефоны оператор компаниудын удирдлагуудтай таван удаагийн уулзалт хийсэн байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо энэ ажлыг гардан зохион байгуулахгүй бол хууль хэрэгжих боломж бага байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн өнөөдөр Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайдтай уулзахдаа хэлсэн юм.
Харин Ерөнхий сайд Харилцаа холбооны зохицуулах хороог энэ ажлыг гардан зохион байгуулж, 2016 онд багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үүрэг өглөө.


















