Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийж байна

Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийж байна

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийж байна
Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд баригдах сургуулийн барилгын трасст орсон 8 нэгж талбарыг чөлөөлөхөөр мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Баянхошуу дэд төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр барихаар төлөвлөгдсөн авто зам, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, дулааны цахилгаан станцын барилгын трасст өртсөн нийт 122 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 12,13,14 дүгээр хороо “Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд хэрэгжиж буй авто зам болон барилгажих талбайн трасст орсон 71 нэгж талбар буюу нийт 203 нэгж талбарыг чөлөөлөхөөр тус тус мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа Гандийн гудамж, Japan town гудамж, Их Монгол Улсын гудамж, Хүннүгийн гудамжаас Баянмонгол хорооллыг холбосон гудамжуудад авто замын өргөтгөлийн ажлуудын газар чөлөөлөлт хийж байна.

Хуваалцах