Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй

Харин 2021 оны намар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний улаанбуудай хураан авсан тул 2021-2022 онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй байхаар шийдвэрлээд байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй
Энэ онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын үед хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах, улмаар улс орны хэмжээнд 3 хүртэл сарын хугацаатай аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд хүнсний буудайн импортын зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр 2021 онд нийтдээ 164.0 мянган тонн хүнсний улаанбуудай импортоор авчээ.

Харин 2021 оны намар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний улаанбуудай хураан авсан тул 2021-2022 онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй байхаар шийдвэрлээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах