Энэ онд химийн аюултай бодис алдагдсан 10 гаруй тохиолдол гарчээ
Энэ онд мөнгөн ус болон бусад төрлийн химийн аюултай бодис алдагдсан 10 гаруй тохиолдол гарсан байна. Цаашид ч мөн энэ төрлийн осол аваар гарах эрсдэл өндөр.
Мэдээллийн алба

Энэ онд мөнгөн ус болон бусад төрлийн химийн аюултай бодис алдагдсан 10 гаруй тохиолдол гарсан байна. Цаашид ч мөн энэ төрлийн осол аваар гарах эрсдэл өндөр. Тиймээс ийм нөхцөлд Онцгой байдлын ажилтан, албан хаагчид хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулах шаардлагатай гэж ОБЕГ-ын мэргэжилтэн, хошууч Т.Бадрал ярьж байна. Түүнчлэн аюултай химийн бодис алдагдсан тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох, хохирлын хэмжээг яаж тогтоох талаар хуулийн зохицуулалт дутмаг байна гэлээ.
Осол аваар гарсан хойно нь “Онцгойгийнхон”-ыг дайчлах бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал гэж тэрээр хэллээ. Үүний тулд, мөнгөн ус болон бусад төрлийн химийн аюултай бодисын хэрэглээг хязгаарлах, хариуцлага хяналтын тогтолцоог сайжруулах талаар хуулийн нарийн зохицуулалт бий болгох шаардлагатай гэж албаныхан үзэж байна.


















