Энэ онд хог хаягдлыг ангилж боловсруулах үйлдвэр барина
Энэ онд байгаль орчны салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж бололцоог нэмэгдүүлэхэд гол бодлогоо чиглүүлэхээр төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Энэ онд байгаль орчны салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж бололцоог нэмэгдүүлэхэд гол бодлогоо чиглүүлэхээр төлөвлөжээ. Хогоо ангилж боловсруулах үйлдвэр байгуулж, түүнээсээ эрчим хүч гаргах, Туул голын гадаргын усны нөөцийн хуримтлагдсан усаар бага оврын эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах зэрэг томоохон ажлууд энэ жил өрнөх юм байна.
Улаанбаатар хотод жилд дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гардаг. Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 1500-2000 тонн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах ажиллагааг өдөр бүр хийж байна. Энэ жилээс хогоо ангилж, дахин боловсруулах, түүнээсээ эрчим хүч үйлдвэрлэхэд хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай БОНХАЖ-ын сайд танилцуулжээ.


















